СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Урьдчилсан төлвөөр, .  Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал,  сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх төлөвтэй.

Баруун аймгуудын нутгаар,   Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 градусаар сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар,  Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр  дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс  4-6 градусаар хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй. Мөн адил зүүн аймгуудын нутгаар 3-5 градус хүйтэрч, ихэнх  нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар,  . Сарын дунд үе болон сүүлчээр  өнгөрсөн жилээс 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.