СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үсчдийг сахал хусах, хөгжим сонсохыг хорьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Афганистаны төрийн эрхийг талибанчууд булааснаас хойш исламын шашны шариатын хуулийг мөрдүүлж эхлээд байна. Тухайлбал Хелманд мужид нийтийн халуун усны газар болон үсчинд сахал хусах, хөгжим тавихыг хоригложээ.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ мужийн эрх баригчид ард иргэдэд энэ тухай сануулсан байна . гэжээ.

Талибаны эрх баригчид урьд өмнө төр барьж байсан цагаас энэ удаад илүү уян хатан хууль баримталж, зөөлөн хандаж байгаа хэмээн мэдэгдээд байгаа юм. Гэвч тэд сэтгүүлчдийг баривчлах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хасах, гэмт хэрэгтнүүдийг олон нийтийн өмнө цаазаар авах зэрэг таагүй үйлдлүүдийг гаргасаар байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.