СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д хувь хүний болон аж ахуйн нэгжийн дампуурал нэмэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгост өнгөрсөн онд хувь хүний болон аж ахуйн нэгжийн дампуурал хоёр оронтой тоогоор өссөн болохыг албан ёсны тайланд дурджээ. Энэ нь коронавирусийн цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Харин аж ахуйн нэгжийн дампуурлын тоо 1,069 гэж бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеийнхээс 14.8 хувиар өссөн үзүүлэлт болохыг албаныхан онцолжээ.

БНСУ-д 2004 оноос хойш аж ахуйн нэгжийн дампуурлыг бүртгэж эхэлснээс хойш энэ тоо мянга давсан анхны тохиолдол гарсан нь энэ юм. Хувь хүний болон аж ахуйн нэгжийн дампуурлын огцом өсөлт нь цар тахлын дэгдэлт болон үүнтэй холбоотой эдийн засгийн агшилтаас үүдэлтэй байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл өсөх үед борлуулалтыг ихэвчлэн зах зээл дээр шууд хийдэг тул дуудлага худалдааны тоо буурдаг аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.