Сайжруулсан шахмал түлшийг өнөөдрөөс 40 цэгээр борлуулж эхэллээ. Аравдугаар сарын 1-нээс 600 цэг болгон нэмэгдүүлнэ. Картаа баталгаажуулаагүй өрхөд түлш худалдахгүй гэв.
Сайжруулсан түлшний үнэ нэг шуудай нь 1875 төгрөг байна. Урьдын адил нэг өрхөд долоо хоногт зургаан шуудайг олгож байгаа аж. Нэг өрх 2-3 карттай байсныг цэгцэлж, өнгөрсөн жилийн картаа заавал баталгаажуулж, бүртгүүлэхийг анхааруулав.
Мөн, угаарын хий мэдрэгчгүй өрхүүдэд түлш борлуулахгүй байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна. Нийтдээ 33 агуулахад түлшээ нөөцөлсөн байна. Аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд 600 цэг ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. Энэ нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг юм. Шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарал хандуулж байгаа аж. Түүхий нүүрс тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүйн тулд шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон ажиллуулж, 24 цагаар хяналт тавьж буй бөгөөд өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Kartaa haana batalgaajuukah we
Хаана очиж kартаа баталгаажуулах вэ?