СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-27

Шатахууны асуудалд менежмент хийж чадаагүй Г.Ёндон, Ц.Эрдэнэбаяр нар огцрох ёстой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Одоогоос яг долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 20-ны өдөр монголчууд шатахууны хомстолд орсноо гэнэт мэдэцгээж байлаа.

АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаярын “Монгол Улс автобензины 20 хоногийн нөөцтэй” гэх худал үгэнд итгэснээс үүдэн Монголын ард иргэд өнгөрсөн долоо хоногийг нэлээд хүндхэн нөхцөл байдалтай л өнгөрүүллээ. Шатахууны нөөц гэнэт тасалдсан шалтгааныг УУХҮ-ийн сайд Г.Ендон олон нийтэд худал тайлбарласан нь өнөөдөр мөн тодорхой болов. Ингээд АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр  болон УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарын худал мэдээллийг нягталснаа та бүхэнд хүргэе.

2021 оны есдүгээр сарын 21

УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнбаяр нар хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Роснефть” компанийнхан есдүгээр сард 17 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн учир бид БНХАУ-ын “Чайна ойл” компанитай гэрээ байгуулж, мөнгөө урьдчилан төлж, вагоны кодоо авсан байсан. Гэвч БНХАУ-ын төмөр замын тээвэр хэт ачаалалтай байгаагаас үүдэн гэрээ байгуулж, мөнгөө төлсөн мөртлөө бид бүхэн БНХАУ-аас энэ сардаа багтаан шатахуун импортлох боломжгүй боллоо хэмээн хэлсэн.

2021 оны есдүгээр сарын 22

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа:

- төдийгүй БНХАУ-ын Эрээн боомт руу АИ-92 шатахуун илгээсэн хэмээн “Өдрийн сонин”-д ярьсан байх юм.

FACTCHECK: Үүнээс үзвэл . Түүнчлэн Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээгээ есдүгээр сард тодорхой шалтгааны улмаас бууруулна шүү гэж аль хоёр сарын өмнөөс анхааруулсаар байхад нь арга хэмжээ авахгүй байсаар байгаад улс орноо хүндхэн байдалд оруулсан мөртлөө ОХУ гэнэт л шатахуун нийлүүлэхээ зогсоосон мэтээр нь гөрдсөн нь маш бүдүүлэг үйлдэл мөн.

.

2021 оны есдүгээр сарын 27

-ОХУ-аас 20 вагонд ачсан 1210 тонн АИ-92 шатахуун өчигдөр 17.00 цагт “Сүхбаатар” өртөөгөөр нэвтэрсэн. БНХАУ-ын талаас 50 вагон буюу 2500 тонн АИ-92 шатахуун өчигдөр Эрээн боомтод орж ирсэн. Шатахууны борлуулалтыг өнөөдрөөс /2021 оны есдүгээр сарын 27/ хэвийн горимд шилжүүлнэ. Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

УИХ-ын гишүүн асан, “Петровис” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэг:

-ОХУ-аас 1500 тонн шатахуун аравдугаар сарын 1 гэхэд ороод ирчих байх. Орж иртэл дөрөв, тав хонох байх. Үйлдвэрээсээ ачигдана, төмөр зам, хил гаалиар дамжаад компаниудын агуулах дээр бууж, тэндээсээ шатахуун түгээх станц руу очиж, хэрэглэгчид хүрэхдээ мэдээж тодорхой хугацаа орно. Ирэх сарын 15-наас ердийн байдалдаа шилжинэ гэж тооцоолж байна /Эх сурвалж: “Өдрийн сонин”/

FACTCHECK: Ердөө өчигдөрхөн л олон зуун метр үргэлжилсэн оочер дараалалд дарагдаад байсан ШТС-үүд өнөө өглөөнөөс эхлэн шатахуунаа хэвийн боловч, 30 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар худалдаалж эхэлсэн нь анхаарал татна.

Одоо нийслэлд байгаа шатахуун түгээх станцуудад ихдээ л 5-10 машин дугаарлаж байна.

Аравдугаар сарын 15-ны өдрөөс шатахууны борлуулалт хэвийн түвшинд очно хэмээн бүтэн нүүр дүүрэн ярилцлага өгсөн “Петровис” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэгийн яриа тэгэхээр худал болж таарлаа.

Мөн өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт АИ-92 шатахууны нөөцгүй болсон ШТС-ууд яг нэг долоо хоногийн дараа бүгдээрээ нэгэн зэрэг АИ-92 шатахууны нөөцтэй болж хэвийн ажиллаж эхэлсэн нь гайхаш төрүүлж байна.

ДҮГНЭЛТ:

Ямартай ч УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нарын хариуцлагагүй үйлдлээс болж Монгол улс ойрын хэдэн жилд байгаагүй . Мөн дээрх хүмүүс тав алхахгүй баригдахаа мэдсээр байж, өөрсдөөсөө асуудлыг холдуулах гэсэн башир арга хэрэглэж худал ярьсан нь өнөөдөр ил боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.71.43

Гадаад худалдааг хэн хариуцах вэ гадаад яам. Сайд батцэцэг та зүгээр худал яригч сайхан нүүрээ харуулах гэж өрд түмний өмнө гангардаг юм бна. Хэдхэн хоногийн өмнө оху тай гэрээгээ давтан сайн хийгээд ирсэн бол манайх шиг бага бёнзин авдаг газар байхгүй байхаа. Ёр, сайд энэ сайдад арга хэмжээ авахийг л хүлээж бна

Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.34

ГХЯ буруугүй, энэ хоёр, ялангуяа худал мэдээлэл өгсөн Эрдэнэбаяр гол буруутан

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.43

Эднийг буудчихаж болдоггүй юм уу

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.147

Өөрсдөө үйлдвэртэй болохгүй бол насаараа дарамтуулна штээ.Хурдан УУЯ нефтийн үйлдвэрээ шахсан төлөвлөгөөр барьж үз төрийн сайд оросын нэг компанид очиж гуйгаад сууж байх уу нефтийэ коипануудын албаар багаар хомсдол үүсгэж үнээ чөлөөл гэсэн давруу бодлого штээ.Талон өөрсдийн картаар өгөөд бгаа биз дээ бёнзин бгаа д л бна штээ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.160.69

Гадаад хэргийн сайд Батцэцэгийг буруутгах шалтгаан огт байхгүй хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ёндон Энхбаяр нар л ажлаа хийж чаддаггүй гэдэг нь харагдлаа бас болоогүй хөрш орнууд руу буруу гаа чихэж булхайцан арьсаа хамгаалах гэж оролддог увайгүй ёс зүйгүй хариуцлагагүй нөхдүүд өөрсдөө хариуцдага хүлээж огцрох нь зүй бизээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.