СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Huawei-н гүйцэтгэх захирал суллагдаж, эх орондоо иржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хятадын Huawei компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоу гурван жил орчмын турш Канадад саатуулагдсаны эцэст өнгөрсөн бямба гарагт эх орондоо эргэн иржээ.

Засгийн газрын онгоцоор түүнийг Шэнзэн хотод авчирсан бөгөөд улаан хивсний ёслолоор угтаж, баатар хэмээн өргөмжилсөн байна. Huawei технологийн компанийн төв байрладаг уг хотын нисэх буудал дээр 100 гаруй хүн Хятадын төрийн далбаа, цэцэг, уриалах самбар барин баяр хүргэн угтаж авчээ. Мөн бол хотын хамгийн өндөр барилга Downtown-ы дэлгэцэнд “гэртээ тавтай морил, Мэн Ванжоу” гэсэн бичиг байрлуулсан байна.

. Мэн Ванжоуг холбооны прокурорууд Иран улсад тавьсан эдийн засгийн  хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж, 2018 оны 12 дугаар сард Канадын Ванкувер хотод байхад нь баривчилсан юм. Энэ явдлын дараа Хятад, Америкийн харилцаа хурцтаж, Бээжин Канадын хоёр иргэнийг баривчлан саатуулсан.

Канадын Засгийн газар Мэн Ванжоуг сулласны дараахан Канадын хоёр иргэн мөн суллагдаж эх нутагтаа буцсан байна. Хятадын төрийн хяналттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд Huawei компанийн гүйцэтгэх захирлыг сулласан явдал нь дипломат тулаанд Бээжин ялалт байгуулсан гэдгийг гэрчилж байна хэмээн сайшаан магтжээ.

Улаан даашинзтай, амны хаалтгүй эх орондоо газардсан Мэн Ванжоу цугласан олонд зориулж үг хэлсэн байна. Ингэхдээ “эцэст нь би гэртээ ирлээ. Гадны улсад гурван жилийн турш гацсан Хятад улсын энгийн иргэн би урьд өмнө төрсөн нутаг, ард түмэн, намын халуун дулаан сэтгэл шиг сайхан зүйлийг мэдэрч байсангүй. Си дарга Хятадын иргэн бүрийн аюулгүй байдлын төлөө санаа тавьдагчлан миний нөхцөл байдлыг ч анхааралдаа авсан. Хятадын төрийн далбаа бол итгэл найдварын гэрэл гэгээ юм. Хэрэв итгэл найдвар өнгөтэй байсан бол улаан байх байсан” гэжээ.

Түүний хэлсэн үгэнд Хятадын эрх баригч Коммунист нам, Засгийн газар тэр дундаа удирдагч Си Зиньпинд онцгойлон талархсан утга агуулагдсан бөгөөд өөрийгөө Хятадын онгцгой нэгэн биш, жирийн иргэн гэдгийг давтан хэлж байсныг ажиглагчид дурджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.