СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-27

Торгуулийн 50 хувийг чөлөөлөх хугацаа гурав хоногийн дараа дуусна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Энэхүү хугацаа болоход гурав хоног үлдээд байна. Иймд жолооч нар үлдсэн хугацаанд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуульсан бол төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.

Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.

С.САРУУЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.40

Нэгдугээр эгнээнээс баруун эргэх гэж байхад автобусны замаар явлаа гэхийн!!!дурмээ мэддэг хун хяналтанд суудгаачээ!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.