СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-24

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан.

Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцжээ.

Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, тариаланчдыг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан. Үүний дагуу ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайханаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт уг арга хэмжээг задгай талбайд үргэлжлүүлэн зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дэлхий нийтийг хамарсан .

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ талаар “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдтай ярьсан. Хувийн хэвшил, ногоо тарьж байгаа иргэдээ дэмжих бодлого барьж байна. Иргэдээс түрээс авахгүй байдлаар зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зохицуулалтыг хийж байна” хэмээн ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
2 жилийн өмнө
197.210.8.213

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.