“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал болж байна. Энэ хурлаар өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний санал хураалтыг олон нийтээс авахаар болсон талаар танилцууллаа.
Хуралд Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуултад хариулт өгч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар: Улаанбаатар хот хоггүй, ногоон байгууламж ихтэй, хүнд суртал авилгыг бууруулах цахим шилжилтийг хийсэн байх үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Хувийн хэвшил, ногоочдын талбайн түрээсийг бага байлгахыг анхаарч ажиллаж байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдүүлэх хэрэгтэй.
2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд есдүгээр сарын 19-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авна.
Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх талаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, 12 дугаар сарын 30-ны дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвөө цэгцэлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орж ажиллана. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс Улаанбаатарын иргэдийн эрхзүйн шинэ цогц шийдэлтэй шинэ амьдрал эхэлнэ гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар нийслэл 56 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Өмнөх онд 80 орчим мянган тоннын нөөцтэй байсан. Энэ нь нийслэлийн баруун талын үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой. Үйлдвэрүүд бүх хүчээ дайчлан 80 мянган тонн-д хүргэх зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотыг дулаан байлгах асуудал бол шахмал түлштэй холбоотой. Бид үүнийг зохион байгуулалтад оруулж, 600 цэгээр шахмал түлшийг борлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдээллийг өгч байна.
Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны 04 дүгээр сарын 01 гэхэд нэгэн зэрэг эхлэх ёстой гэсэн үүрэг чиглэлийг орлогч дарга, дүүрэг, агентлагийн удирдлагуудад хүргүүлээд байна.
Улаанбаатар хот
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.