СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөхрийнх нь зөвшөөрөлгүй вакцин хийсэн гэж сувилагчийг зоджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Канад улсад сувилагчийг хэд хэдэн удаа хүчтэй цохиж, зодсон эрэгтэйг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Уг эрэгтэй өөрийнх нь зөвшөөрлийг авалгүй эхнэрт нь коронавирусийн эсрэг вакцин тарьсан хэмээн сувилагч эмэгтэйд гар хүрчээ.

Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 09:15 цагийн үед үл таних эрэгтэй Шербрүк дэх Брунет эмийн санд иржээ. Тэнд байсан 40 орчим настай эмэгтэй сувилагч руу дайрч эхэлсэн байна.

Сэжигтэй эрэгтэй нэлээд уурласан байсан бөгөөд “яагаад миний зөвшөөрлийг авалгүй эхнэрт минь вакцин тарьж байгаа юм бэ” хэмээн хашгирчээ. Үүнийхээ дараа эмэгтэйн баруун талын хацар луу хэд хэдэн удаа хүчтэй цохисон байна. . Эмэгтэйг газарт унасны дараа сэжигтэй эрэгтэй эмийн сангаас гарч зугтаажээ.

Канад улсын хуулинд насанд хүрсэн хүн вакцин хийлгэхдээ эхнэр, аль эсвэл нөхрийнхөө зөвшөөрлийг авах хэрэгтэй гэсэн заалт байдаггүй байна. Түргэн тусламжийн машин сувилагч эмэгтэйг эмнэлэгт хүргэжээ. Уг явдлын дараа Брунет эмийн сан вакцинжуулалтаа түр хугацаанд зогсоосон байна.

. Хэдийгээр вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлэх орнуудын нэг боловч халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо өндөр хэвээр байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.