СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-24

🔴 LIVE: ЭМЯ: Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа тул ор дэлгэх боломжгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

ДЭМБ: Цар тахлыг үүсгээд байгаа вирусийг бүрмөсөн устгах боломжгүй байна

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй..

Тийм учраас тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийхээр үйл ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг давхар анхаарч байх хэрэгтэй. Цар тахлыг үүсгээд байгаа вирусийг бүрмөсөн устгах боломжгүй байна. Иймд амны хаалтаа зүүх, зай барих, олноор цуглахаас аль болох зайлсхийх, гараа угаах нь цар тахлыг давахад чухал ач холбогдолтой юм" гэлээ. 

Ковидтой зэрэгцээд томуу, томуу төст өвчин дэгдвэл ирэх саруудад нэлээн хүнд байх болно 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа: Жил бүрийн аравдугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчин дэгддэг. Одоогоор нийт эмнэлэгт хэвтэгсдийн 26 хувийг амьсгалын замын халдварт өвчинтэй хүмүүс эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 16-24 болон 50-64 насныхан зонхилж байна.

Тэдний 65,6 хувь 16 хүртэлх насны хүүхдүүд тэр дундаа 45 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд хэвтэж байна. Түргэн тусламжийн дуудлагын 9,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Томуугийн вирус эргэлтэнд орж ирээгүй, амьсгалын замын вирус иргэдийг өвчлүүлж байна. Коронавирусийн халдвар, томуутай төстэй шинж тэмдгээр илэрдэг өвчлөл бүртгэгдэж байна. . Тиймээс вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй.

Вакцинд хамрагдсан иргэдийн 5 орчим хувь нь хоёрдахь тундаа хамрагдаагүй байна

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд 280 мянга гаруй хүн хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдах боломжтой хүмүүс нь эхний хоёр тундаа хамрагдаад гурван сараас дээш хугацаанд болсон байх ёстой. . Мөн 2-11 насны хүүхдүүдийг томуугийн вакциныг хамруулж байгаа ба үүнд улсын хэмжээнд 51,5 хувь, аймагт 34,8 хувь, нийслэлд 69,7 хувь хамрагдаад байна.

ЭМЯ-наас: ХӨСҮТ-ээс тодорхой үйлчилгээний газруудыг 22 цагаас хойш хязгаарлах талаар зөвлөмжийг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар гэрээр 68 мянга 300 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа бол эмнэлэгт 21 гаруй мянган хүн эмчлүүлж байна. . Одоо байгаа эмнэлгийн орондоо хүнд өвчтөнгүүдээ хүлээн авна. ЭМЯ-наас өрхийн эмнэлгүүд дээр сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.