СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америк, Францын маргаан зөөлрөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хэдэн арван жилийн турш ан цав үүсээгүй байсан Америк, Францын харилцаа “Аукус” аюулгүй байдлын гэрээний дараа нилээд хурцадсан. Их Британи, Америк, Австрали улсуудын хооронд байгуулсан зэвсгийн хэлэлцээрийн дараа Франц улс Америк, Австрали улсуудад сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудаа эргүүлэн татаад байсан юм.

Тэгвэл . Цагаан ордны мэдээлснээр утасны яриа нөхөрсөг уур амьсгалтай болж өнгөрсөн ба ирэх сард Байден, Макрон нар уулзахаар тохиролцсон байна.

Энэтхэг-Номхон далайн батлан хамгаалах “Аукус” гэрээ багуулагдсанаар Франц улс Австрали улсад зарах байсан шумбагч онгоцны олон тэрбумын гэрээ цуцлагдсан юм. Австрали улс Франц улсаас дизель хөдөлгүүртэй шумбагч онгоцууд худалдаж авахын оронд АНУ-аас цөмийн хүчин чадалтай усан онгоцууд авахаар болсон нь Эммануэль Макроны хувьд холбоотнууд нь ар нуруу руу нь хутгалсан мэт явдал болсон хэмээн дургүйцлээ илэрхийлсэн.

Эх сурвалж: АР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.