СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ ахмад болон эрсдэлтэй бүлгийн иргэдэд вакцины нэмэлт тун хийхийг зөвшөөрөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газар хүндээр өвдөх эрсдэлтэй болон 65-аас дээш насны иргэдэд коронавирусийн эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг тарихыг зөвшөөрлөө. Ингэхдээ хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх шаардлагатай гэж үзэж байна.

Хэдийгээр Хүнс, эм бэлдмэлийн газар зөвшөөрсөн ч Халдварт өвчинтэй тэмцэх болон хянах төв нэмэлт тун хийх шаардлагатай гэдэгтэй санал нийлээгүй хэвээр байгаа юм.

Хүнс, эм бэлдмэлийн газрын удирдах зөвлөлийн хуралдаан лхагва, пүрэв гарагуудад үргэлжилсэн байна. Халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт эрүүл мэндийн салбарын ажилтнууд, сургууль цэцэрлэгийн багш нар, дэлгүүрийн ажилчид болоод орон гэргүй болон ял эдэлж байгаа хүмүүсийг багтаажээ. .

Нөгөөтэйгүүр коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг Пфайзер/БионТекийн вакцин хийлгэсэн хүмүүс л хийлгэнэ гэжээ. Харин Модерна, Жонсон & Жонсоны вакцин хийлгэсэн хүмүүс түр азнах шийдвэрийг гаргасан байна.

. Мөн Израйль улсад 12-оос дээш насны хүүхдүүдэд нэмэлт тун тарихыг хүлээн зөвшөөрөөд байна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс чинээлэг улс орнуудыг ядуу буурай улс орнуудад вакцинжуулалт бүрэн хийгдэх хүртэл нэмэлт тунг тарихаа түр хойшлуулахыг уриалж байгаа юм. Африкийн ихэнх улсуудад вакцинжуулалт ердөө хоёр хувьтай явагдаж байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус онцолжээ. Жо Байден ядуу буурай улс орнуудад ирэх жил 500 сая тун вакцины тусламж илгээхээ лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ дурдсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.