СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жирэмсэн эхчүүд Ковид-ын эсрэг вакцин хийлгэвэл ургийг хамгаална

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ковид-ын эсрэг вакцин хийлгэсэн эхчүүдийн эсрэг биетийн дархлаа урагт шилжиж байгаа гэдгийг Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд судалжээ. Эрдэмтэд Пфайзер болон Модерна фирмүүдийн үйлдвэрлэсэн mRNA вакциныг тариулсан 36 жирэмсэн эхийг судалгаанд хамруулсан байна. Ингэхэд 36 урагт бүгдэд нь коронавирусийн эсрэг дархлаа үүссэн байжээ.

Мөн жирэмсний таван сартайд вакцин хийлгэсэн ээжүүдийн хүйн дэх цусанд вирусийн эсрэг биет хамгийн өндөр хэмжээтэй агуулагдаж байгааг тогтоожээ. Урьд өмнө энэ тухай яригдаж байсан боловч хамгийн чухал нь коронавирусийн эсрэг вакцин нэг биш хоёр хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадаж байгааг баталсан явдал юм. .

Судалгааг ахалсан эрдэмтдийн нэг доктор Ашли Романы хэлснээр хэрэв нялхас төрөхдөө эсрэг биеттэй байвал төрсний дараах эхний сардаа эрсдэлээс хол байна гэдгийг хэлжээ. Ковид-оор өвчилсөн хүүхдүүд хүндээр өвдөх эрсдэлтэй байгаа бөгөөд нэн ялангуяа нярай хүүхдүүдийн дархлааны тогтолцоо сул байдаг учир илүү эрсдэлтэй байгаа юм.

Гэвч зарим улс оронд жирэмсэн ээжүүд вакцин хийлгэхдээ эргэлзсэн хэвээр байна. Тухайлбал Их Британид долдугаар сарын сүүлийн судалгаагаар жирэмсэн эхчүүдийн 10 хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Харин АНУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийн 23 хувь нь вакцинд хамрагдсан байна.

Эх сурвалж: Daily Mail

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.140

Төрсний дараа болон урагт гаж нөлөөгүй гэх баталгаагүй.Хэзээ ч дутуу төрөлт байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.