Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Аюурзаны Очирболдын "Ухамсар" бүтээлийг Сүхбаатарын талбайн урд байрлуулаад байгаа билээ.
Энэхүү бүтээл дээр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн тэргүүтэй хүмүүс зогсож буй зураг нийгмийн сүлжээгээр тархаж, багагүй шүүмжлэлд өртөөд буй. Гэвч анхнаасаа уг бүтээл дээр гарч зогсоод зургаа авахуулах, хөшөөнд хүрч мэдэрч, илүү танилцах зориулалтаар хийсэн байна.
Урчуудын эвлэлийн дэргэдэх B Contemporary Art gallery-гаас "Монголд уран бүтээлчдийн бүтээлийг бодитоор дэлгэж харуулах талбай байхгүй. Уран бүтээлч маань энэ бүтээлээ дээр нь гарах зориулалттайгаар хатуу гангаар хийсэн. Суурь нь зузаан ган. Анги хамт олноороо биш ч дөрөв, таван хүн гараад барьж, хүрч болно. Чөлөөт харилцааг үүсгэх зорилгоор хийсэн" гэв.
Энэхүү хөшөөг тодорхой хугацаанд байршуулаад дараагийн уран бүтээлийг толилуулахаар төлөвлөж байгаа аж.
“Ухамсар” нэртэй уг бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгогдон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан бүтээл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УХАМСАР , МЭДЛЭГГҮЙ , СОЁЛГҮЙ , ТЭНЭГЭЭ ГАЙХУУЛЖ ДЭЭР НЬ ГАРЧ ЗОГСЧИХЦГООЧИХООД ЮУ ЮУ ГЭЭД СОЛИОРООД БАЙНА !!!