Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3361 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Энэ нь өчигдрийнхөөс 55 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283956 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1540 нь нийслэлд, 1821 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 310 тохиолдол батлагджээ.
Мөн хугацаанд 5286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1086 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66 345 хүн Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.