АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны эхээр коронавирусийн цар тахлын талаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал гаргажээ.
Түүнчлэн Вашингтоны талаас Гадаад хэргийн сайд нартай цар тахлын эсрэг хэлэлцээр зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ оны сүүлээр бусад улс орны Гадаад хэргийн сайд нарыг цуглуулан, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хамтын үйл ажиллагааг үнэлэх аж.
Үүний дээрээс, коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлэн, хамтын хүчин чармайлтын тохиролцоогоо бататгахын тулд төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг дахин хийх шаардлагатай гэж Ерөнхийлөгч Байден үзэж байгаа юм.
Эх сурвалж: TASS
Орчуулсан: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.