Хорватын хойд Адриатын тэнгисийн арал дээр үл таних эмэгтэй ой санамжаа алдан, төөрсөн байсныг цагдаа нар олжээ. Эмэгтэй өөрийгөө хэн гэдгийг, хаанаас ирсэн гэдгээ мэдэхгүй байжээ.
Цагдаа нар уг эмэгтэйг хэн болохыг олж тогтоосон байна. Эмэгтэйг Даниель Адамкова гэдэг бөгөөд Словакаас ирсэн, 57 настай ажээ. Тэрээр 2015 он хүртэл АНУ-ын Лос Анжелест амьдарч байсан бөгөөд дараа нь Ирланд руу нүүсэн байна. Эцэст нь ой санамжаа алдсан, орон гэргүй хүн болох хүртлээ Диана Росс зэрэг олны танил хүмүүстэй хамтарч ажилладаг үнэт эдлэлийн алдартай дизайнер байжээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт цагдаа нар шаргал үстэй, цэнхэр нүдтэй эмэгтэйн зургийг олон нийтэд дэлгэсний дараа гэр бүлийнхэн, найз нөхөд нь Хорват, Словак болон Америкаас холбоо барьсан байна. Тэр АНУ-д байхдаа Брижитт Бэрдот, Барбара Стрейсанд зэрэг одуудад үнэт эдлэлээ худалддаг байсан ба алдарт Friends цувралд хамтран ажиллаж байжээ.
Эмэгтэйг есдүгээр сарын 12-ны өдөр Крк арал дээр хурц ирмэгтэй хадан дээр сууж байхад нь олсон байна. Уг арал нь баавгайнууд нутагшсан газар ажээ. Цагдаа нарыг олоход эмэгтэй англиар сайн ярьж байсан боловч нэрээ санахгүй байжээ. Гар утас болоод биеийн байцаалтгүй байсан түүнийг Рижека хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Словакийн Trenčín хотын хэдэн жилийн өмнө хэвлэгдэн гарсан сэтгүүлд Адамкова 1984 онд АНУ-д загвар зохион бүтээгчийн чиглэлээр суралцахаар явжээ. Тэр Санта Моникад суралцсан бөгөөд амжилттай яваа кино продюсертэй болзож, хожим гэрлэсэн байна. Хос 2000 онд салжээ.
Эх сурвалж: The Guardian, Fox
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hun yaj ch yavahaa medehgui gedeg l ene bn bayn tsatgalan bailaach neg l udur uvdunu hooson bn ner hundgui bn tiim bhoor bie bie hairlaad zuv amidrah l heregtei