СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-23

ШӨХТГ: Хэрэглэгчдийг карттай, гэрээтэй хэмээн ялгалгүй шатахуун борлуулахыг шаардаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ШӨХТГ-аас шатахуун борлуулахдаа тухайн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагаар шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд хүргүүлжээ.

Энэ нь хэрэглэгч өөрийн сонголтоор, хүссэн хэмжээгээрээ шатахуун авч чадахгүйд хүргэж, мөн шатахуун түгээх станцууд тодорхой хэмжээний нөөцтэй боловч дуусч байгаа гэх худал мэдээлэл өгч, зохиомол хомсдол үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа нь дараах хуулиудыг зөрчих үндэслэл болж байна. 

Энэ нь:

  • Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг,
  • Хэрэглэгчийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйл,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна.

Иймд шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн

Эх сурвалж: ШӨХТГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.