Бразил улсын Эрүүл мэндийн сайд Марсело Куейрога АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулга уулзалтад оролцож байгаа юм. Түүнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Бразилийн Ерөнхийлөгчийн ажлын алба мягмар гарагт мэдээлжээ. Ерөнхийлөгч Жайр Болзонарогийн ажлын хороонд багтаж байгаа бусад гишүүдээс шинжилгээ авахад сөрөг хариу гарсан байна.
Уг явдлын дараа зарим төлөөлөгчид чуулганд оролцох үед халдвар авах эрсдэлтэй гэж үзэн оролцохоос татгалзжээ. Куейрога 14 хоногийн хугацаанд Нью-Йоркод тусгаарлагдах ба цуг ирсэн багтайгаа буцаж чадахгүй болсон гэдгээ хэлжээ. Коронавирус тархсан цагаас хойш томилогдсон Бразилийн дөрөв дэх Эрүүл мэндийн сайд Куейрога энэ жилийн эхэнд ажлаа хүлээж авсан юм. Түүний биеийн байдал сайн байгаа гэж мэдэгджээ.
Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор зуу гаруй төр засгийн тэргүүн Нью-Йоркод биечлэн ирсэн. Тэдний зарим нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй тул халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж зарим хэвлэлүүдэд бичсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.