СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Талибаны бүлэг НҮБ-ын ЕА-н чуулганд үг хэлэхийг хүсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өнгөрөгч наймдугаар сарын дундуур Афганистаны төрийн удирдлагыг булаасан Талибаны зэвсэгт бүлэг АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулга уулзалтад төлөөлөгчөө илгээж, үг хэлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. НҮБ-ын тусгай хороо уг хүсэлтийг хүлээж авсан боловч энэ удаагийн чуулга уулзалтад үг хэлэх боломж талибчуудад олдохгүй ажээ.

Талибаны бүлэглэл Катарын Доха хот дахь өөрсдийн төлөөлөгч Сухайль Шахиныг НҮБ дахь байнгын элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлээд байгаа юм. Гэвч НҮБ-ын дүрэм ёсоор Гулам Исакзай Афганистан улсыг төлөөлсөн элчин сайд хэвээр байгаа тул . Өмнөх Засгийн газрын үед НҮБ-д томилогдсон Гулам Исакзай чуулганы сүүлчийн өдөр үг хэлэхээр бэлтгэлээ базааж байна. 

Талибаны Засгийн газар НҮБ-ын гишүүн орнуудын уулзалтад оролцох эсэхийг АНУ, БНХАУ, ОХУ зэрэг есөн орноос бүрдсэн хороо албан ёсоор авч хэлэлцэх хэрэгтэй болно. Одоогоор дэлхийн аль ч орны Засгийн газар Талибаныг Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн мөн гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. 

Катар улс Талибаны гол зуучлагч орон бөгөөд тус улсын эрх баригчид дэлхийн бусад улс орнуудын удирдагчдыг Талибантай харилцаа тогтоохыг уриалж байна. Тэднийг эсэргүүцлээ гээд сайн зүйл авчрахгүй хэмээн ятгаж байгаа юм. 

Эх сурвалж: ВВС

 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.