СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нялх хүүхдээ хамгаалахын тулд амны хаалт зүүсэн гэр бүлд үйлчлэхээс татгалзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Техас мужийн хос найзуудтайгаа хамт оройн зоог барихаар болжээ.

Натали Уэстер, Хосе Лопез Гуерреро нар цар тахлын дунд шинэхэн эцэг эх болсон тул амны хаалт зүүвэл өөрсдийгөө болон хүүгээ халдвар авахаас хамгаална гэж бодсон байна. Тэдний хүү цистик фиброз буюу уушиг, хоол боловсруулах зам болон биеийн бусад хэсэгт ер бусын зузаан, наалдамхай салиа хуримтлагддаг амь насанд аюултай удамшлын өвчтэй учир вакцин хийлгэсэн ч хоол идэх, гадуур гарах зэрэг олон нийтийн газарт явах бүртээ заавал амны хаалт зүүдэг ажээ.

Гэвч Далласын ойролцоо байдаг Хэнг Тайм зоогийн газарт амны хаалтгүй үйлчилж байгаа тул амны хаалтаа тайлахыг шаардсанаар маргаан үүсэн байна. .

Техас мужид бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн сэргээсэн бөгөөд Хэнг Тайм зоогийн газрын эзэн Том үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүх ёсгүй гэж үзсэн байна. Хэдийгээр Уэстерын гэр бүл хэдийнээ захиалгаа өгч, өвчтэй хүүхэдтэй гэдгээ тайлбарласан боловч хүлээж авалгүй гаргажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
66.181.181.196

Күй нээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.