СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-22

Г.Ёндон: Найм хоногийн турш шатахуунаа хязгаартай худалдаална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулж байна: Шатахууны хомстолын талаар өнөөдөр хэлэлцлээ. Бид в. ОХУ-аас 17 мянган тонн шатахуун ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Бид найм хоногийн турш шатахуунаа хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд ноот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна.

Одоо БНХАУ-аас авах ёстой шатахуунаа яаралтай авчруулахаар ажиллаж байна. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй УУХҮЯ-наас харилцаж вагон тавьж, ачилт явуулах баталгааг авсан. . Манай арми, ОБЕГ өөрийн нөөцтэй. Бүх хэрэглэгчид жигд хүртээхийн тулд бид хязгаарлалт тавьж байна.   

Ерөнхий сайд даалгасны дагуу бид шатахууны хомстол үүсгэсэн буруутай албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг эхлээд тогтооно гэв.     

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.