СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-09-22

АХБ: Монгол Улсад эрүүл мэндийн эрсдэл өндөр, эдийн засаг дахь тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурдсанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн огцом сэргэлт, экспортын эрэлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2021 онд үргэлжлэхээр байна.  

Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2021 тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 4.6% байхаар таамагласан нь энэ оны 4 дүгээр сард танилцуулсан 4.8%-ийн төсөөллөөс ялимгүй буурсан үзүүлэлт болж байна. Харин 2022 онд эдийн засгийн өсөлт 6.0%-д хүрч нэмэгдэх хүлээлттэй байна. Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв нь АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн голлох тайлан юм.

 “Хэдийгээр . Иймд КОВИД-19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах нь эдийн засгийг тогтвортой сэргээхэд тулгарч буй гол сорилт болж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд, “Эдийн засгийг тогтвортой сэргээхэд эрүүл мэндийг сахин хамгаалах хариу арга хэмжээг үргэлжлүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд тохирсон, өөр хоорондоо харилцан уялдаатай, эдийн засгийг дэмжих бодлогууд хэрэгжүүлэх, нийгмийн хамгааллыг зорилтот түвшинд үзүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн тэмдэглэлээ.

2021 оны эхний хагаст уул уурхай болон үйлчилгээний салбар сэргэснээр дотоодын нийт бүтээгдэхүүн 7.1%-иар өссөн. Гэвч КОВИД-19 цар тахлын халдварын тоо нэмэгдэж, түүний эсрэг хатуу хөл хорио авч хэрэгжүүлсний улмаас барилгын салбарт агшилт үргэлжилж, хөдөө аж ахуйн салбар мөн агшсан бөгөөд нийт хэрэглээ буурснаас эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Харин хувийн хэвшлийн, ялангуяа жижиг дунд бизнесийн зээлийн өсөлт эргэж сэргэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө.

2022 онд КОВИД-19 цар тахлын эрсдэл буурах, вакцинжуулалтын эерэг нөлөө бий болох, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах, дотоодын эрэлт нэмэгдэх зэрэг эерэг хүлээлтэд үндэслэн эдийн засгийн өсөлт сайжрахаар төсөөлөгдөж байна.  

Жилийн инфляци 2021 оны 8 дугаар сард 8.9%-д хүрч өсөхөд хүнс, тээврийн үнэ болон хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээний зардлын өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд инфляцийн дарамт 2022 онд ч үргэлжлэхээр байна. Гэвч нийлүүлэлтийн гаралтай болон зардлын шалтгаантай инфляцийн дарамтын нөлөөг энэ оны 4 дүгээр сард хийсэн төсөөлөлд хэдийнэ тусгасан тул энэ удаад инфляцийн төсөөллийг өөрчлөөгүй болно.  

Эдийн засгийн төлөв байдлыг төсөөлснөөс муутгаж болзошгүй гол эрсдэл нь коронавируст цар тахлын шинэ хувилбаруудын дэгдэлт, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагавар, худалдааны боомтуудад үргэлжилсээр байгаа хориг саад болон гацалтууд, тэдгээрийн экспорт дахь сөрөг нөлөө юм. Эдгээр хүчин зүйлсийн улмаас аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, хүнсний болон барилгын материалын нийлүүлэлт тасалдах, тээврийн зардал улам өсөх, ингэснээр инфляцийн дарамт өндөр хэвээр байх эрсдэлтэй байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.