NoNaadam хөдөлгөөнөөс өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд "Yes or no" гэсэн ТББ байгуулснаа мэдэгдэв. Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар, наадам зохион байгуулсан зарим аймгийн удирдлагуудыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлжээ. Тэдний энэ шаардлагыг ойрын хугацаанд биелүүлэхгүй бол тус хөдөлгөөн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв. Мөн тус хөдөлгөөнөөс иргэдийг эрх чөлөөгөө хэтрүүлсэн хэмээн басамжлан доромжилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.
Нөү наадам хөдөлгөөнийхөн Засгийн газрыг чадамжгүй ажиллаж байгаа тул огцрохыг шаардаж байна. Тухайлбал, коронавирусийн нөхцөл байдал
хүндэрч байгаа энэ үед ямар ч арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Мөн шатахууны хомстолд орж, иргэдийн амьдрал хэцүүдэж, дарангуйлал
тогтоож байгаа учраас чадамжгүй, чадваргүй Засгийн газрынхныг ажлаа өгч, огцрохыг шаардаж байна.
Хуулийн засаглалтай орон биш, хуулиар засагладаг орон болчихлоо. Хууль ашиглаж хэн нэгэн нь биднийг удирдаж засаглаж байна. Монгол Улсын иргэдээр бооцоо тавьж, баяр наадам хийж эрсдэлд оруулсан учраас сөрөг хүчнийхний зүгээс бид шаардаж байна. Иймд бид зохион байгуулалтад орж байна. Одоо бол бид тэвчиж чадахгүй гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дуртай нь хашигчиж байдаг нь тоогүй. ЗГ-н буруу ч байсан тэвчиж чадахгүй гээд яахав дээ огцоруулж оронд очиж чадахгүй шүү дээ эмх замбараагүй байдал үүсгэж самуун дэгдээх л гээгүй юм бол