СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-22

Улаанбаатарт халдварын тохиолдол огцом нэмэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас "Ковид 19" цар тахлын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар танилцууллаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3416 тохиолдол бүртгэгдсэнээс . Хоногт 4767 хүн эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-ээс дээш насны 14 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1073 боллоо. Нас барсан иргэд бүгд архаг хууч өвчин нь "Ковид 19"-тэй хавсарсан учир нас баралтын шалтгаан болжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Орон нутгуудад халдварын тохиолдлын тоо буухгүй байна. Төв аймагт хамгийн их буюу 252 тохиолдол илэрсэн бол Булган аймагт 140, Дорноговь аймагт 116, Дундговь аймагт 169, Хэнтийд 128 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс  12 мянга гаруй нь хөнгөн, 6965 нь хүндэвтэр, 2027 хүнд, 376 хүн маш хүнд байна. .

Одоогийн байдлаар эмнэлэгт 4007 хүүхэд, 1310 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65.3 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.51

Цахим үндэстэн арга хэмжээний балаг гарч эхлэж байгаа юм биш шүү. Гаргасан журам дүрмээ зөрчиж ард түмнээ эрсдэлд оруулсан засаг огцрох болзлоо хангаад байна даа.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.130

Өрхийн хяналтанд байна ч гэх шиг .Шал худлаа.Эмч эмнэлэг улс нь өвчинөөр мартсан байна.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.164

Сонгуулийн гай, хар мөр, ёстой арилахгүйн. Муусайн сонгуулийн шоучид хөдөө орон нутгаар тараасан биз дээ. Муусайн хүүрнүүд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.