СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Борис Жонсон зургаан хүүхэдтэй гэдгээ баталжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зургаан хүүхдийн эцэг гэдгээ анх удаа баталжээ. Тэрээр Америкийн NBC телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухайгаа хэлсэн байна.

Урьд өмнө нь Ерөнхий сайд хувийн амьдрал, тэр дундаа хүүхдүүдийнх нь тухай асуултуудаас аль болох зугтдаг байсан. Тэр хоёр удаа гэр бүлээ цуцлуулсан ба гэрлэлтээс гадуурх харилцаанаас охинтой болсон аж.

Телевизийн сурвалжлагч түүнээс “та зургаан хүүхэдтэй юү” гэж асуухад Ерөнхий сайд “тийм” гэсэн хариултыг өгчээ. Түүний хүүхдүүдийн хамгийн отгон нь нэг ойтой. Түүний эхнэр Кэрри Жонсон өнгөрсөн жил амаржсан бөгөөд хос дахин шинэ хүүхдээ мэндлэхийг хүлээж байгаа юм.

. Мөн Вилертэй гэр бүл байхдаа гэр бүлээс гадуурх харилцаанаас охинтой болсон байна.

Ерөнхий сайд 2019 онд болсон сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хүүхдүүддээ маш их хайртай бөгөөд тэд энэ сонгуульд ямар ч хамааралгүй гэдгийг хэлж, гэр бүл тойрсон асуултуудыг алхасдаг байжээ.

Борис Жонсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь удаагийн чуулганд биечлэн оролцохоор АНУ-ыг зорьсон. Өчигдөр Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна. Тэдний уулзалт Брексит-ийн дараах эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг сэргээх болон Афганистаны хямралыг шийдвэрлэхэд бүх талаар хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийн хүрээнд өрнөжээ.

Эх сурвалж: The Guardian, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.