АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч мягмар гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь удаагийн чуулганы үеэр үг хэлэхдээ АНУ шинэ "Хүйтэн дайн"-ыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ.
Тэрээр "Дэлхийн бүх том гүрэн хариуцлагатай өрсөлдөөнөөс зөрчилдөөн рүү шилжихгүйн тулд харилцаагаа сайтар зохицуулах үүрэгтэй гэж би үздэг. АНУ ч энэ өрсөлдөөнд оролцож, өөрсдийн үнэт зүйл, хүч чадлаараа тэргүүлэн, холбоотнууд, найз нөхдийнхөө төлөө босох болно. Гэхдээ хүчирхэг орнууд бусад улс орны нутаг дэвсгэрийг өөрчлөх, эдийн засгийг нь удирдах, техникийн мөлжлөг хийх, худал мэдээлэл тараах зэрэг аргаар сул орнуудыг дарангуйлах гэж оролдсон тохиолдолд бид үүнийг бат эсэргүүцэх болно" гэж хэлсэн байна.
Жо Байден үргэлжлүүлэн "Гэхдээ би дахин хэлье - бид дэлхий даяар эсрэг тэсрэг бүлэгт хуваагдсан, шинэ "Хүйтэн дайн"-ыг эрэлхийлэхгүй байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр Вашингтоны зүгээс бусад улс орнуудтай зарим тал дээр санал зөрөлдөөнтэй байсан ч харилцан сорилтыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлздэг аливаа улстай хамтран ажиллахад бэлэн байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.