СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-22

Барилгын ажил хийж байсан гурван иргэн шороонд дарагдаж 16 настай иргэн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт ОБЕГ-т хүний үйл ажиллагаатай холбоотой найман осол бүртгэгдсэн байна. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч 3 ажилчин нурангинд дарагдсан мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, 18:15 цагт иргэн М /Завхан аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/, 19:13 цагт Г / Улаанбатар хотын харьяат, 33 настай, эрэгтэй/ нурангинд дарагдсан байдалтай байсныг тус тус гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Буцалтгүй нэрвэгдэгч .

Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Хэрлэн” голд иргэн Г энэ сарын 21-нд усанд осолдсон байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 52 настай, эрэгтэй, “Хэрлэн” голын усанд доошоо харсан байдалтай байсныг 1 цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт бохирын шугамын нүх ухаж байсан ус хангамжийн инженер иргэн М, сантехникч иргэн Э нар 6 метрийн гүнтэй нүхэнд ажиллах явцад шороо нурж, цээж хэсэг нь дарагдсан тухайн дуудлагыг өчигдөр өгсөн байна. Ингээд иргэн М /28 настай, эрэгтэй/, Э /59 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан байсныг 40 минут ажиллан гаргаж, борлуулалтын хяналтын инженерт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, /Баянбүрдийн тойргийн баруун хойд зүгт, төв замаас 35 метр/-т дулааны худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас өгчээ. .

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид . Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.