СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчид холбогдох хэргийг хаажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг АТГ-т шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр цацах болсон.

Энэ талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Ч.Болормааг шалгасан зүйл байхгүй. Харин өөр нэг орлогчийг нь шалгасан хэрэг бий. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Бидэнд олдсон мэдээллээр тус дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзолыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаад хэргийг нь хаасан аж. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын шийдвэрээр орлогчдоо эмчилгээний төлбөр нэрээр удаа дараа их хэмжээний дэмжлэг авсан гэх үндэслэлээр шалгасан юм байна. Улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хаасан байна.

Зургийн тайлбар: Зүүн гар талаас нэг дэх нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзол

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.45

Төрд гарсан паразитууд!!!.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.