СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-09-22

Сарын дундаж цалин 993.6 мянган төгрөг байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган ажиллагчин хамрагдлаа.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (3.5 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 579 (1.3 хувь)-өөр, ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 21.9 (3.2 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 16.2 (2.4 хувь) мянгаар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн

  • 104.7 (15 хувь) мянга нь боловсролын, 
  • 89.5 (12.8 хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
  • 78.7 (11.3 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын,
  • 74.4 (10.7 хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн,
  • 46.6 (6.7 хувь) мянга нь барилгын,
  • 44.8 (6.4 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн,
  • 43.6 (6.2 хувь) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны,
  • 40.1 (5.7 хувь) мянга нь уул, уурхай олборлолтын, 
  • 27.7 (4 хувь) мянга нь cанхүү, даатгалын салбарын, 148.1 (21.2 хувь) мянга нь бусад салбарынх байна.

НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 698.2 мянган ажиллагчны сарын дундаж цалин 993.6 мянган төгрөг байна. 

. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёрдугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.1 (5.5 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлынхаас 15.5 (1.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдлээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд , харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 795.6 мянган төгрөг байлаа. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин мөн улиралд 2015 оны 4 дүгээр улирлынхаас 53.2 хувиар өссөн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.7 хувиар нэмэгджээ.

Тайланд хамрагдсан даатгуулагчдын дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 26, харин 3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 5.7 байв.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд, 10-49 ажиллагчтайнх 1.1 сая, 50-99 ажиллагчтайнх 1.2 сая, .

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд баруун бүсэд 965.2 мянга, зүүн бүсэд 1.1 сая, төв болон хангайн бүсэд 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 116.3-365.2 (8.7-27.5 хувь) мянган төгрөгөөр бага аж. Харин Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.4 сая төгрөг болж, улсын дунджаас 102.7 (7.7 хувь) мянган төгрөгөөр их байв.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчдын сарын дундаж цалин 1.7 сая, ХК-д ажиллагчдынх 1.5 сая, ХХК-д ажиллагчдынх 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 63.0-331.7 (4.7-24.9 хувь) мянган төгрөгөөр их байна.

Харин төсөвт байгууллага, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллагчдын нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх нэг сая, зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлд ажиллагсдынх 954.8 мянга, хоршоонд ажиллагсдынх 661.6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 94.3-668.8 (7.1-50.3 хувь) мянган төгрөгөөр бага аж. . Ажилчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар техникч, туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая, харин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.