Их Британийн цэргийн хүчинд ажиллаж байсан хэдэн арван афган хэлний орчуулагчийн имэйл хаяг алдагдсантай холбоотой нууц мэдээллийн зөрчлийг тус улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес шалгаж эхэлжээ.
Хэргийг тодруулбал, Их Британид суурьших хүсэлтэй 250 гаруй хүний мэдээллийг Батлан хамгаалах яамнаас илгээсэн имэйл рүү андуурч хуулсан бөгөөд эдгээр хүний ихэнх нь Талибаны хүчнээс нуугдаж байгаа юм. Уг имэйлийг бүх хүлээн авагч нь харж болох ба дотор нь хүмүүсийн нэр болон холбогдох зургууд нь байгаа аж. Үүний дараа тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гарган, уучлал хүсээд байгаа юм.
Энэхүү имэйл нь Афганистанд үлдсэн болон бусад улс руу дүрвэсэн олон тооны орчуулагчтай холбоотой билээ. Консерватив намын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Жонни Мерсер "Бид орчуулагчдынхаа дийлэнх хэсгийг Афганистанд орхисон тул энэ нь тус улсад байгаа хүмүүст асар их нөлөө үзүүлэх болно" хэмээн онцолсон байна.
Алдаагаа ухаарсан Батлан хамгаалах яамнаас дахин нэг имэйлийг явуулан, хүлээн авагчдыг өмнөх имэйлээ устгахыг хүссэн бөгөөд орчуулагчдыг имэйл хаягаа өөрчлөхийг зөвлөж байгаа юм.
Харин Хөдөлмөр хамгаалалтын нарийн бичгийн дарга Жон Хили энэхүү явдлыг "Орчуулагчдын амь насыг шалтгаангүйгээр эрсдэлд оруулсан" хэрэг гэж хэлээд тэднийг Их Британид яаралтай авчрахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Засгийн газраас хүссэн байна.
Эх сурвалж: BBC
Орчуулсан: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Их гүрэн гээд байгаа. Заяагүй хүүрнүүд.