СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведийн хос хүүгээ "Владимир Путин" гэж нэрлэхийг хүссэн ч албаныхан татгалзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Шведийн нэгэн хос дөнгөж төрсөн хүүдээ "Владимир Путин" хэмээх нэр өгөхийг хүссэн хэдий ч тус улсын холбогдох байгууллагаас уг нэрийг "зохисгүй" гэж үзэн, бүртгэхээс татгалзсан болохыг орон нутгийн "Aftonbladet" сонин мэдээлжээ.

Албаныхны гаргасан мэдэгдэлд "Нэр нь эзнээ гутааж, хүнд байдалд оруулан, ямар нэгэн шалтгаанаар зохисгүй гэж үзэгдэх ёсгүй" хэмээн тайлбарласан байна.

Шведийн өмнөд хэсэгт орших тосгоны оршин суугчид болох тус хос нь эхний хүсэлтээ энэ сарын эхээр илгээсэн хэдий ч татгалзсан хариу хүлээж авсан аж. Эрх баригчдын мэдээлж буйгаар албаныхны татгалзсан захидалд шинэ нэр бүртгүүлэх өргөдлийн маягтыг хавсаргасан байжээ.

Эх сурвалж: Deutsche Welle

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
3 жилийн өмнө
84.189.86.251

Shevduud bas surtei hachin humuus shuu zarim yman deer teneg ch gemeer huulitai

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.