СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-21

🔴 LIVE: Зарим ШТС-уудад бензин дууссан бол зарим нь 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд шатахуун өгч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлд АИ-92 бензиний тасалдал үүсэж, зарим шатахуун түгээх станцуудад шатахуун дууссан, зарим нь 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй байна.

Эл асуудал нь есдүгээр сарын эхэнд Дархан, Эрдэнэт хотуудад болон Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудад үүсэж байлаа. Тухайн үед АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр бидэнд ярилцлага өгөхдөө “Шатахууны тасалдал үүсээгүй, үнэ нэмэгдэхгүй учир иргэд тайван байж болно” гэж байв. Гэтэл тасалдах битгий хэл зарим шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин дууссан хэмээх бичиг хадсан байв.

Жолооч: Долоон ШТС-аар орсон ч шатахуун олдсонгүй

Биднийг “Петровис” шатахуун түгээх станцын 10 дугаар хороололд байрлах салбарт очих үед АИ-92 болон АИ-95 шатахуун олгохгүй. Зөвхөн дизель болон газ олгож байлаа. 

Жолооч: Би 7-8 ШТС-аар орлоо. Шар ассан явж байна. Шатахуун үнэхээр олдохгүй бол автобусанд суугаад явахаас өөр сонголт үлдсэнгүй. Халдвар өндөр байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих нь эрсдэлтэй гэсэн юм. 

Иргэн: Би шатахуун авахаар тав дахь дахь ШТС-даа ирж байна. Өмнө “MT, Содмонгол” зэрэг шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхээр очсон боловч бензин дууссан байсан. Петровис ШТС-аас авах гээд л ирээд байж байна даа. . Хотын захын шатахуун түгээх станцуудад шатахуун олгож байгаа ч маш урт дараалал үүссэнээс болж түгжрэл үүсээд хэцүү байсан. 

Бидний дараагийн очсон газар бол 10 дугаар хорооллын МТ шатахуун түгээх станц. Тус станцын хувьд жолооч нарт 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй байгааг дурдсан юм. Аль болох ирсэн жолооч бүрд шатахуун өгч байна гэлээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.