Олон улсын Альцгеймерийн өвчний төвөөс хийсэн судалгаанд дэлхий дахинд 41 сая гаруй хүн өөрсдийгөө зөгнөрөх өвчтэй гэдгээ мэдэлгүй амьдарч байна гэжээ. Өөрөөр хэлбэл ихэнх улс орнуудад зөгнөрөх өвчтэй хүмүүсийн 90 орчим хувь нь оношлогдоогүй байдаг байна.
Тиймээс аль болох эрт өвчнөө оношлуулж эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй гэдгийг судалгаа хийсэн эрдэмтэд мэдээлжээ. Дементиа буюу зөнөгрөх өвчин нь иргэдийн дунд тулгарч буй томоохон эрүүл мэндийн асуудал болсон. Дэлхий даяар 2050 он гэхэд ийм өвчтэй хүний тоо 130 саяыг давна гэж урьдчилан таамаглаж байна.
Олон улсын Альцгеймерийн өвчний төвийн гүйцэтгэх захирал Паола Барбарино дэлхийн улс орнуудын Засгийн газрууд ирээдүйд өвчтөний тоо нь улам олшрох зөгнөрөх өвчинтэй тэмцэхэд бэлтгэлгүй байгаад ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Одоо мэдэгдэж байгаа тоо баримт ирээдүйд нүүрлэх өвчлөлөөс бага байгаа ч хэдийнээ дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны гол асуудал болсон бөгөөд ирээдүйд энэ өвчний давлагаа эрүүл мэндийн салбарт хямрал дагуулах нь гарцаагүй гэж судлаачид анхааруулж байгаа юм.
Мэргэжилтнүүд ердөө хоёр минутын хугацаанд Альцгеймерийн өвчнийг илрүүлж чадах комьпютерын тест хөгжүүлж байна. Ингэснээр шинээр эм бэлдмэл гаргаж авах, өвчтөнүүдийг эмчлэх асрахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.