СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ бүрэн вакцинжуулалтад хамрагдсан гадны иргэдэд хилээ нээнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Засгийн газар коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадны иргэдэд хилээ нээх тухай мэдэгдлээ. Их Британи, Европын холбоо болон бусад улс орнуудаас ирсэн вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд АНУ-д 11 дүгээр сараас эхлэн нэвтэрч болно. Ингэхдээ коронавирусийн шинжилгээ өгөх ба явсан маршрутаа бүртгүүлэх юм байна.

Цар тахлын халдварыг бууруулахын тулд нэгдсэн улс өнгөрсөн жилийн эхнээс хилээ хааж, гадны иргэдийг нэвтрүүлэхээс татгалзсан. Гэвч Европын холбоотон улс орнуудын зүгээс удаан хугацаанд хилийн зурвасаар тусгаарлагдсан гэр бүл, найз нөхдийг уулзуулах хүсэлт шаардлага удаа дараа тавьсны дүнд ийнхүү хилээ нээхийг зөвшөөрчээ.

Хамгийн анх 2020 оны эхэнд БНХАУ-аас зорчигч авахыг хориглож, улмаар Их Британи, Европын холбооны орнууд, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил зэрэг тархалт өндөр улс орнуудад хориг тавиад байсан юм. Зөвхөн АНУ-ын иргэд хил нэвтрэх эрхтэй байжээ. .

Одоогоор хүүхдүүдэд ямар шаардлага тавих, зөвхөн Америкийн фирмүүдийн үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн байх шаардлагатай эсэх нь тодорхойгүй байна.

Уг шийдвэрийн дараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэл хийж бизнес худалдааны гарц дахин нээгдэж, гэр бүл найзууд дахин уулзах болсон нь талархууштай явдал гэжээ. Мөн Германы Засгийн газар нэгдсэн улсын шийдвэрийг талархан хүлээн авчээ.

АНУ-д коронавирусийн 42 сая тохиолдол илэрч 670,000 гаруй хүн нас барсан нь 1918 онд испани томуугаар алдсан иргэдийн тооноос илүү гарсан гэж шинжээчид сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.