Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай орлоготой болгох зорилготой "Оролцоо" төслийн тав, зургадугаар ээлжийн сургалт ОУХ-ийн Найрамдал цогцолбор, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги дахь Хуурай замын цэргийн сургалтын төвд эхэллээ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Зэвсэгт хүчний 119 дүгээр анги дахь төслийн тавдугаар ээлжийн сургалтыг нээж оролцогчдод амжилт хүссэн юм.
Энэ удаагийн хоёр ээлжид нийт 728 залуу оролцож байгаагийн 81 нь Улаанбаатар хотоос бусад нь Баян-Өлгий, Увс, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор зэрэг холын аймгуудаас оролцож байна.
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн эхний дөрвөн ээлжийн сургалт есдүгээр сарын 2-ноос 16 ны өдөр амжилттай зохион байгуулагдаж 1211 залуу 14 хоногийн сургалтаа дүүргээд ажлын байран дахь дадлагаа эхлүүлээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.