Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуралджээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.
Нэр дэвшигч Д.Гангабаатар нийт шүүгчийн хуралдаанаас олонхийн санал авсан учир ийн УИХ-д санал оруулах юм.
ҮХЦ-ийн гишүүн Д.Гангабаатараас гадна УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Батзоригт, ТЕГ-ын Тамгын газрын захиргаа, эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан, хэлтсийн дарга, орлогч Б.Нармандах, ХЗДХЯ-ын харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг нарын хүмүүс материалаа ирүүлсэн байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.