Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн ард талын талбайн газрыг чөлөөлж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж барих үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгасан билээ.
Гэвч энэ сараас эхлэн Саран ээж нийгэмлэгээс “Ээж музей” барихаар барилгын ажлаа эхлүүлж, газар шорооны ажил эхэлсэн. Үүнийг оршин суугчид болон ард иргэд эсэргүүцсэн юм. Учир нь нийтийн эзэмшил болгох ёстой байсан газарт барилга барьж эхэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ. Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Саран ээж нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ардын жүжигчин Н.Сувд Г.К.Жуковын талбайн газрын маргааны асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардын жүжигчин Н.Сувд: Саран ээж нийгэмлэгийн хувьд олон сайхан үр хүүхэд төрүүлж, тэднийгээ хэрхэн сайхан хүмүүжүүлж, өсгөсөн ээж нарыг алдаршуулж, Буянтай ээж хэмээх гэрчилгээ, цол олгодог. Ингээд манай нийгэмлэгийн хувьд ээж нарын үйлс хэргийг алдаршуулахын тулд музей байгуулах хүсэлтэй байсан ингээд 2002 онд хотоос музей байгуулах газар олгохыг хүссэн. Ингээд бидэнд Г.К.Жуковын талбайн ард талд газар олгосон. Түүнчлэн 2006 онд Баянзүрх дүүргээс уг талбайд дөрвөн компанид газар олгосон байсан.
Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг газрыг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болгохыг үүрэг болгосон.
Гэвч уг ухсан газрыг булахад асар их зардал гарна гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Ингээд бид нар уг газартаа залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт комплекс, кино театр, хүүхдийн тоглоомын талбай, барилгынхаа дээд талд ногоон байгууламж, Ээж музей зэргээ байгуулахаар болж “Мөнхийн сайн санаа” ХХК гэрээ байгуулсан. Гэтэл санаатайгаар уг ажлыг маань эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын компани 16 давхар орон сууц бүхий барилга барихаар бэлтгэлээ хийж байгаа гэх мэдээлэл явсан. Уг асуудалд Ц.Анандбазарын охин компанийн төлөөлөл “Манайх албан ёсоор газрын болон барилга барих зөвшөөрөлтэй байсан. Уг газарт дөрвөн ширхэг 16 давхар барилга барихаар төлөвлөж байсан ч Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу барилгын ажлаа зогсоон. Саран ээж нийгэмлэгийн хувьд өөрийн эзэмшлийн газартаа амралт, чөлөөт цагийн комплекс барилга барина гэдгээ мэдэгдсэн. Манай компанийн зүгээс зөвхөн кино театрын тоног төхөөрөмж дээр хөрөнгө оруулахаар тохиролцсон. Тэрнээс уг барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй” гэлээ.
Гурван сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ ААН-д өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг цуцлан, нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазарт өгсөн энэ сарын 15-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн газрын маргааныг дахин шалгаж үзээд Засгийн газрын хуралдаанд танилцуул хэмээн мэдэгджээ. Мөн асуудлыг шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжтой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2002 оноос өдий хүртэл яах гэж барих юм аа барихгүй шуналтаад бдаг авгай вэ. Одоо болиод улсдаа буцааж өг. Гунал чинь шулам боллоо авгай минь
Ажиллаж байгаа хүмүүсдээ хөлс өгч чаддаггүй юм бол ямар хөрөнгөөр энэ барилгыг барьж байгаа юм бэ? Музей, спорт комплекс барихад их мөнгө хэрэгтэй биз дээ
ДУУГҮЙ ХҮНИЙ ДООТОХ НОЙТОН ГЭЖ БОЛСОН БОЛООГҮЙ СЭТЭРТЭЙ ЭНЭ ЭМЭЭ ХҮРТЭЛ ГАЗРЫН НАЙМАА ЧААЧСАН. ОДОО ТЭНД МАШИНЫ ЗОГСООЛ Ч БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ 1М2 ГАЗАР Ч АЛДАЛГҮЙ ПАРК БАЙГУУЛ. ТА НАР МУЗЕЙГЭЭ ХОТООС ГАДАГШ УУДАМ ТАЛБАЙТАЙ ХЭН Ч ТҮГЖИРЛЭЭС ТҮВЭГШЭЭЛГҮЙ ОЧДОГ ГАЗАР БАЙГУУЛАА
Заавал гишгэх газаргүй шахам барилгуудын дунд баригдах ёстой музей юм уу? Арай чөлөөтэй газар барьж болохгүй юу!
Барилгы хооронд ямар нэгэн барилга барих огт хэрэггүй Юуны чинь музей Хаана байна тэр музейн чинь зураг схэм хэзээ хаагуур батлагдсан юм Огт хэрэггүй Хүндэт Сувд минь нийтийн эзэмшлийн газар тэгшхэн ногоон зүлэг цөөн модоор чимэглэгдсэн зам гудасаар эмжигдэн цэлийж агаар салхи сэнгэнэж хүүхэд хөгшид тоглон налайж инээд баясал халгиж байвал тухайн орчиндоо өчнөөн олон хүнд аз жаргал бэлэглэнэ биздээ Сувдаа ахайтаан таны бүтээсэн сайхан дүрүүд ард иргэдэд баясал цэнгэл эдлүүлдэг тэр хэрээр та ч хүндлэгддэг Тийм болохоор тэр сайхан дүр төрхөөрөө ард түмнийхээ сэтгэлд үлдвэл өөрт чинь бахархал ард иргэдэд асар их буян болноо болгоож хайрлаарай Сайн сайхныг хүсье