Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах юм. Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч сертификатаа гардан авлаа. Мэргэшүүлэх сургалтыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоног онлайн, 14 өдөр танхим, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн дадлага ажил гэсэн чиглэлээр зохион байгуулжээ. Мэргэшсэн сэтгэл зүйчид даваа гаргаас ажиллаж эхэлнэ. Тэд сертификат авахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.
Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүүхдийг шилжилтийн эмзэг үеийг нь зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс сэргийлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болох сайн талтай.
Д.ДАРАМБАЗАР
"Зууны мэдээ" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.