Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу 09 дүгээр сарын 18-ны өдөр коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 76, хоёрдугаар тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш Нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 74.4 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байгаа юм. Мөн 2,861 жирэмсэн эх, 12-15 насны 65,197 хүүхэд, 16-17 насны 25,729 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 33 цэгт 52 багийн 244 эмч, ажилтан ажиллаж, 3,876 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.