СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихсэж байна.

Тухайлбал, 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүрэг болон Ховд аймагт айлын байшин болон амбаар, машин шатсан байна.

Мөн самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэрэг олон шалтгаанаар гал түймэр гарч байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлж байгаа юм.

Улсын хэмжээнд санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байна. Үүнээс ойн 1,765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна.

юм. Иймд ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.