Өчигдөр буюу 9 дүгээр сарын 18-ны өдөр Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр тохиожээ. Дэлхийн олон улс, хотууд төдийгүй Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь ил задгай хог хаях болон ангилах юм.
Нийслэлд жил бүр бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээний 7-8 ажлыг зохион байгуулдаг билээ.
Эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг тохиолдуулан НЗДТГ, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын Холбооны төлөөлөгчийн газар зэрэг байгууллага хамтран Сэлбэ голын ай сав дагуух хогийг цэвэрлэх сайн дурын арга хэмжээ зохион байгуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.