Сөүл-Улаанбаатар чиглэлийн "ОМ7302" рейсийн агаарын хөлөг өнгөрөгч бямба гарагийн 19:02 цагт "Чингис хаан" нисэх буудалд газарджээ.
Уг онгоц 168 зорчигч, 4,557 кг тээштэй ирсэн аж. Зорчигчдын 36 нь "Дрийм" зочид буудал, 38 нь "Вайт хаус" зочид буудалд тусгаарлагдсан бөгөөд нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн байна.
Харин коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 80 хүн ба дагаж гарсан 14 хүүхэд буюу нийт 94 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлээд байгаа юм.
Нийт 87 хүнээс ХӨСҮТ-ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг "PCR" шинжилгээ авсан бөгөөд нийт долоон алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй ажиллав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.