Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 2,777 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 1,357 нь Улаанбаатар хотод, харин 1,417 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны 12 иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,035 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 6,566 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 21,391 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 12,764
Хүндэвтэр - 6,352
Хүнд - 1,904
Нэн хүнд - 371 хүн байна.