Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойд зориулан Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл хамтран үндэсний зохиолчид, яруу найрагчид, шүүмж судлаачдын дунд утга, уран зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг зарлаад байгаа.
Түүхэн ялалт авчирсан 1921 оноос хойшхи 100 жилд Монгол Улс тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа бататган хамгаалж, үндэстний хувьд сэргэн мандаж, нийгэм, улс төр, эдийн засгийн бүх салбарт их бүтээн байгуулалт өрнүүлсэн ололт амжилт, хөгжил дэвшлийн түүхийг бүтээж ирсэн. Монголчууд бидний туулсан бартаатай боловч бахархам амьдралын замналыг уран сайхнаар туурвин илэрхийлэх, шинэ уран бүтээлч, залуу авьяастныг тодруулах, 21-р зууны Монголын уран зохиол, түүний сан хөмрөгийг шилдэг бүтээлээр баяжуулах зорилго бүхий утга зохиолын уралдааны эхний хэсэг буюу шүлэг, найраглал, өгүүллэгийн төрөлд нийтдээ 150 гаруй бүтээл ирсэн.
Туурвил зүйн төрлөөс нь шалтгаалж шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр хэсэгт хуваагдан ирсэн бүтээлүүдийг зохиогчийн хувийн дугаар буюу нэрийг нууцалсан хэлбэрээр уншиж оноо өгч шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан юм.
“Үндэсний бичиг соёл, номын өдөр”, Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга доктор Ц.Нацагдолгор, Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Бат-Ирээдүй нар хүрэлцэн ирсэн юм.
Шүлгийн төрөлд 60 гаруй уран бүтээл ирснээс:
2-р байр “Дорнын эх орон” бүтээлээр яруу найрагч Сайнжаргалын НАЧИН
3-р байр “Миний эх орон” бүтээлээр Яруу найрагч Нямжавын СҮХДОРЖ
Найраглалын төрөлд 30 орчим бүтээл ирүүлснээс:
2-р байр “ Хувьсгалын түрлэг” бүтээлээр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Данзангийн НЯМАА
3-р байр “Би байшин” бүтээлээр яруу найрагч Төрийн БАЯНСАН
Тусгай байрын шагналыг “Монголын зуун” бүтээлээр Батмөнхийн ЗАНДАНХҮҮ
Өгүүллэгийн төрөлд 40 гаруй уран бүтээл ирүүлснээс:
2-р байрыг Ялгуун саарал” бүтээлээрээ Балсанцэрэнгийн ОЙДОВ
3-р байрыг “Өнийн өдөр” бүтээлээрээ Түвдэннямын ЖАМБАЛДОРЖ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.