ОХУ-ын Агаар-сансрын хүчин шинээр боловсруулсан пуужин амдан устгагчаа амжилттай хөөргөсөн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Тус яамны мэдэгдэлд "Туршилтыг Казахстаны Стратегийн пуужингийн хүчний Сары-Шаган полигон дээр явуулсан. ОХУ-ын Агаар-сансрын хүчний Агаарын ба пуужингийн довтолгооноос хамгаалах ангийн байлдааны багийнхан пуужингийн довтолгоог эсэргүүцэн, хамгаалах шинэ системийг дахин амжилттай туршлаа" хэмээн тэмдэглэсэн байна.
Пуужингийн довтолгооноос хамгаалах ангийн командлагч, хошууч генерал Сергей Грабчукийн хэлснээр хэд хэдэн туршилтын үндсэн дээр пуужин амдан устгагчийн параметрүүдийг баталгаажуулсан аж. Тэрээр "Байлдааны багийнхан зорилгоо амжилттай биелүүлж, хүсэн хүлээж байсан нарийвчлалдаа хүрсэн" гэж ярьжээ.
Энэхүү пуужин амдан устгагчийн өмнөх туршилт өнгөрөгч 4 дүгээр сард болсон юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.