СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-17

А.Амбасэлмаа: "Коронавирус цаашид улирлын томуутай адил болж магадгүй"

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн цар тахлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

Монгол Улсын гавьяат эмч, доктор А.Амбасэлмаа: "Коронавирусийн цар тахлын халдвар өргөн тархсаар байна. Халдвар судлалын нөхцөл байдлын үүднээс харж үзэхэд коронавирус ирээдүйд устах магадлал байхгүй. Харин мутацид орж, хувирах болно.

юм. Ийм нөхцөл байдал байгаа учраас бид энэ вирустэй дасан зохицож, дархлаагаа сайжруулан, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Олон салбар хоорондын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулан ажиллавал коронавирусийг хяналтдаа авч чадна" хэмээв.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: " Гэхдээ манай улсын дельта хувилбарын нас баралт хөгжингүй орнуудынхаас бага байгаа бөгөөд энэ нь өргөн хүрээний дархлаажуулалтын ач тус юм.

Харин вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэй байна. Үүний тулд эцэг, эхчүүд халдвар хамгааллын дэглэмээ сахин, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай юм.

ДЭМБ-ын зүгээс вакцины хүртээмж бага байгаа учир хөгжингүй улс орнуудыг гуравдугаар тунг тарихгүй байхыг зөвлөн, вакцинаа хандивлахыг уриалж байгаа. Харин Монгол Улсын хувьд өөрсдийн нөхцөл байдалд тохируулан, дельта хувилбарын эсрэг нэмэлт тун шаардлагатай гэж үзэн, дархлаа сэргээх тунг тарьж байгаа.

юм" хэмээн ярьсан юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.