Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 2,796 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 1,164 нь Улаанбаатар хотод, харин 1,632 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 насны есөн иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,010 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 4,212 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 22,387 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 14,201
Хүндэвтэр - 5,920
Хүнд - 1,904
Нэн хүнд - 362 хүн байна.