Газар дундын тэнгист дэгдсэн хүчтэй салхи, шуурганы улмаас Францын өмнөд хэсэгт дор хаяж долоон хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Амиа алдсан иргэд долоон өөр наран шарлагын газрын усанд сэлж байгаад хүчтэй давлагаанд туугдан, живсэн аж. 60-70 насны таван хүн Эро бүс нутгийн таван эрэг дээр нас барсан бол 58 ба 71 настай өөр хоёр эрэгтэй Буш-дю-Рон хэсгийн хоёр эргийн ойролцоо живсэн байна.
Эро бүсийн яаралтай тусламжийн албаныхан Агд, Ла Гранд-Мотте, Марсельан, Серигнан, Виас зэрэг эргийн усанд живж байсан 12 хүнийг аврах гэж оролдсон болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Тэд долоон хүнийг аварсан боловч харамсалтай нь таван иргэн нас барсан байна.
Одоо Эрогийн Гал унтраах, аврах албанаас бүс нутгийн иргэдийг усанд сэлэхгүй байхыг анхааруулж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.